Tuesday, June 19, 2007

XIV Далай лам багш ингэсэн ингэнээ.. аа гэхдээ..


-Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж байдгийг сана

-Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд

-Өөрийгөө хүндлэх,бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох

-Хийсэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхалтай дайралт болдог

-Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

-Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл

-Өдөр бүр хэдэн мөчийг ганцаар өнгөрөөж бай

-Бусадтай нээлттэй бай гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд

-Чимээгүй байх нь заримдаа хамгийн сайн хариулт

-Нэр төртэй сайхан амьдар тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёр дах удаагаа амьдарсан мэт сайхан санагдах болно

-Гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм

-Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үедээ зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз, өнгөрсөн амьдралыг бүү сөх!

-Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц, энэ нь мөнхийн алдрыг олох зам юм

-Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц

-Жилд нэг удаа урьд нь очиж байгаагүй газартаа оч

-Хамгийн сайн харилцаа гэдэг нь зөвхөн бие биенээ хайрласан хайр юм.

Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана

Ингэхэд баян байх гэж юуг хэлэх вэ?


Зарим хvмvvс зєвхєн мєнгєтэй холбон ойлгодог. Гэвч жинхэнэ эд баялаг гэдэг зєвхєн материаллаг талын нэр ч биш юм. Хичнээн мєнгєтэй байгаад ч аз жаргал авчрахгvй юмс эж бий. Баялаг гэдэг нь 12 чанарын нийлбэрийг хэлэх ба хэрэв энэ 12 чанарыг эзэмдвээс таны удирдлагаар явж эхэлдэг. Энэхvv 12 чанарыг бид амьдралын 12 энрдэнэ гэж нэрлэдэг.
Баяжихыг хvссэн ,аз жаргалтай амьдралыг хvссэн хvн бvртэй энэхvv 12 эрдэнийг хуваалцахад бэлэн байна.
1.Сэтгэл єєдрєг байдал Бvх эд баялаг зєвхєн оюун хаанаас эхэлдэг. Хvний хэнтэй ч хуваалцалгvй эдэлж удирдаж залж болох ганц зvйл нь єєрийнх нь оюун ухаан .Бусдад vл удирдуулах чадвартай , хэн нэгэнд толгойгоо мэдvvлдэггvй,оюун санаа нь байнга єєдрєг яваа хvн юуны тvрvvнд амжилтанд хvрдэг.
2. Эрvvл биь махбодь Тархи эрvvл сэтгэхээс гадна биедээ идэвхитэй ачаалал заавал єгєх ,эрvvл дадал зуршилтай байх ёстой.
3. Хvмvvстэй зєв харьц Хvрээлэн буй хvмvvстэйгээ зєв харьцаж байж баяжих нь гарцаагvй. Гэхдээ Шекспирийн хэлснээр єєрєє єєртэйгээ зєв харьцаж сурсан хvн л бусадтай зєв харьцаж чаддаг.
4. Айдасгvй байх Ямар нэг юмнаас айж яваа хvн хэзээ ч баяжихгvй, хэзээ ч аз жаргалтай байдаггvй. Айдас бол аз жаргалын сvйтгэгч тул vvссэн тохиолдол бvрт нь vндэс суурийг нь олж устгах хэрэгтэй. Хvний дандаа айсан vндсэн 7 айдас бий. Yvнд: ядуурах, шvvмжлvvлэх, євчлєх, хайраа алдах, эрх чєлєєгєє алдах, хєгшрєх,vхэх багтдаг.
5. Найвар Мєрєєдлєє биелнэ гэж найдаж чаддаг хvн аз жаргалтай . Харин єєртєє итгэдэггvй,ирээдvйг харж чаддаггvй хvмvvс «Ядуу »гэсэн тодотголыг зvvдэг.
6. Итгэл бишрэл Итгэл бишрэл нь хvний сэтгэлийг тайтгаруулах,сайн сайханд итгэж найдахад хєтєлж байдаг.
7. Хуваах Олзоо хуваан хvртэж сураагvй хvн хэзээ ч баяжиж байгаагvй. Таны олсон эд баялаг бусад хvнд vйлчлээд эхэлбэл улам аривжина. Таны хэр єгєємрєєс хамаарч хvмvvс таныг хайрлах болно. Хувааж хvртээгээгvй ,дарж булсан материаллаг юм уу , оюуны эд баялаг удалгvй vхдэг.
8. Дуртай ажил Ажлаа хайрлаж,тvvнд бvхнээ зориулж чаддаг хvн л баяжиж чаддаг. Yvнийг Билл Гейтс нарын хvний амьдралын тvvх батална.
9. Тэвчээр Тэвчэртэй хvн гэдэг нь ямарч сэдвээр сонсон хэлэлцэж чадах ухаантай хvнийг хэлнэ. Ийм л хvн жинхэнэ мэдлэг авч,улмаар баяжих замд ордог.
10. Хувийн сахилга Єєрєє єєрийгєє хянаж чаддаггvй хvн хэнийг ч удирдаж чаддаггvй. Бусдыг удирдаж нэгтгэж чадахгvй бол баяжих тухай санах ч хэрэггvй гэдгийг санах хэрэгтэй. Хувийн сахилгын дээд хэлбэр нь санасандаа хvрч баяжсан vед ч єєрийгєє хянаж зєв алхах чадвартай байлгадаг.
11. Харилцан ойлголцол Бvх хvн цаагуураа хоорондоо адил юм. Хvний амьдралыг 9 vндсэн хvсэл,мэдрэмж удирдаж байдаг. Yvнд: хайр дурлал,бэлгийн хvсэл, баяжих хvсэл , єєрийгєє хамгаалах мэдрэмж .бие сэтгэлээрээ эрх чєлєєтэй байх, єєрийгєє илэрхийлэх хvсэл, мєнх амьдрах мєрєєдєл ,уур хилэн,айдас зэрэг юм. Єєрийгєє ойлгоогvй хvн бусдыг ойлгоно гэж байдаггvй.
12. Эдийн засгийн тогтвортой байдал Эдийн засгийн тогтвортой байдлыг зєвхєн мєнгєєр тогтооно гэж байдаггvй. Yvнд :хvмvvсийн оролцоо маш их хэрэгтэй. Компаний эзэн ажилчдаа ажиллах сайхан нєхцєл ,хангалттай цалингаар хангахад тэд сайн ажиллаж эргээд компаны эдийн засгийн байдал тoгтворжино.

Чингис хааны нэрийг мянганы хүнээр нэр дэвшүүлэхдээ чухам энэ морин өртөөний шуурхай мэдээлэл дамжуулалтыг орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэж нэрлэ


Төв Азийн нүүдэлчдийн уугуул нутаг болсон энэ газар шороон дээр олон төр байгуулагдаж, мандаж буурч явсны хамгийн сүүлчийнх нь Монгол төр юм. Мэдээж монголчуудын түүх 1206 оноос эхлээгүй, үүнээс хавьгүй өмнөөс алтай овгийн олон аймаг түмэн оршиж алдар суугаа мандуулж явсан. Өдгөө мэдэгдэж байгаагаар хамгийн анхны нүүдэлчний төрийг хүннү нар МЭӨ II зуунд байгуулжээ. Нүүдэлчдийн түүхийг өнгөцхөн харахад дан дайн байлдааны намтар цэдэг шиг санагдцаг. Тэр газрыг эзлээд, энэ хотыг түймэрдээд, тэдэн хүн алаад гэсэн баримт л ихэнхдээ байдаг. Саяхан Их Монголын 800 жилийн ойг тэмдэглэх НҮБ-ын тогтоол гарахад тэртээ догшин зуунд монголчуудын хөлд түймэрдүүлж байсан нэлээд хэдэн орон эсэргүүцсэн аж. Гэтэл бидний түүх намтар дайн байлдаанаас өөр юмгүй бил үү? Монголчууд бид хүн төрөлхтний хөгжилд өгсөн юм бий юу? Чухам л монголчууд хийгээд энэ газар шороон дээр төр улсаа мандуулж явсан Төв Азийн нүүдэлчдийн зүгээс хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэнд оруулсан зүйл бий юу? Хэрэв бий бол чухам үүнээ дурсан алдаршуулмаар санагдана. Хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшилд оруулсан монголчуудын 9 их үйлсийг нэрлэх санал гаргаж байна. Монголчууд болон Төв Азийн нүүдэлчдээс гарсан энэ санаа нь хожим нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгээнд нь орсон, хөгжил цэцэглэлтэнд нь тус нэмэр болсон зүйлийг сонгон түүвэрлэлээ. Морин хуур, уртын дуу зэрэг нь гайхамшигт оргиналь зүйлс мөн боловч хүн төрөлхтөнд тархан хэрэглээнд нь ороогүй зүйл билээ. Шалгаруулалтыг ард түмний дунд нээлттэй санал хураалтаар тодруулж болох юм. Эхлээд би өөрийн зүгээс 9 үйлсийг нэрлэе, уншигч олон өөр өөрийн саналыг нэмэрлэгтүн.

1. Чөлөөт хүдалдаа

Хүний иргэншлийн түүхэнд худалдаа саяхан болтол тун ч муу нэртэй байжээ. Нэгний бүтээсэн баялгийг нөгөөд аваачин зуучилж борлуулахдаа завсраас нь мөнгө шулж олдог мөлжлөгийн хамгийн муухай илрэл гэсэн ойлголт байв. Энэ нь эртний Герег, Ром төдийгүй Дорно зүгт ч ингэж үздэг байв. Худалдааг баялгийг эргэлтэнд оруулагч хүчин зүйл гэж харахаасаа өмнө юун түрүүн мораль талаас нь авч үзэн буруутгадаг байв. Есүс Христос худалдаачдыг юун түрүүн ариун сүмээс хөөж гаргах санал тавьсан байдаг. Лао Цы, Күнз нар ч худалдааг сайшаадаггүй байв. Худалдаачид хэл болгонд муу хэл үүлсэн нэртэй. Маклер, меркант эсвэл наймаачин, панзчин гэсэн үгэнд өөрт нь муулсан агуулга бий. Чухам худалдааг их эрхэмлэдэг, үүгээр ажил амьдралаа залгуулах хандлагатай учраас жүүд нар ихэд муушаагдан улмаар түүхийн турш гадуурхагддаг байжээ. Чөлөөт худалдааг аюулгүй байдал, хувиа бодсон үзлийн үүднээс орон болгон эсэргүүцдэг байжээ. Хэдийгээр Шиан, Ромын хооронд торгоны зам мянган жил тогтсон авч Хятадын династи болгон гадаад худалдааг сайшаадаггүй, олонхи тохиолдолд тас хориглодог байсан аж. Чөлөөт худалдааг дэмжиж, эхлүүлж, буй болгосон эзэн нь монголчууд юм. Асар их цус урсгаж, түймэрдсэн дэлхий дээрээ тэр үеийн монголчууд эгшин зуур энх тайван топгоон эргэж сэргээх ажлыг удирдан, үндэстэн хооронд чөлөөт худалдаа явуулах болжээ. Орчин үеийн чөлөөт эдийн засгийн онолчдын тэргүүлэгч нарын нэг Боаз Либертаринизм хэмээх хүлээн зөвшөөрөгдсөн алдартай зохиолдоо монголчуудыг чөлөөт худалдааг санаачлагчид хэмээн бичжээ. Чөлөөт худалдаа муу муухай юмны эх үүсвэр биш, харин хөгжил цэцэглэлтийн сурвалж юм гэдгийг тэр цагаас хүн төрөлхтөн ойлгож эхэлсэн. Худалдааг хөхиүлэн, худалдаачны алдрыг бишрэн дуулсан Мянга нэгэн шөнийн үлгэр чухам монголчуудаас хойш бичигдсэн нь хүн төрлөхтний сэтгэлгээнд өөрчлөлт орсон хэрэг. Монголчуудаас хойш 500 жилийн дараа Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит алдарт “Үндэснип баялаг” бүтээлээ туурвиж чухам чөлөөт худалдаа л хүн төрөлхтний хөгжил цэцэглэлийн уг сурвапж юм гэсэн шинжлэх ухааны суут нээлтээ хийжээ.

2. Мэдээлэл дамжуулалт

Өгөөдэй хаан алдарт эцгээс хойш бүтээсэн дөрвөн том үйлсийнхээ нэгэнд морин өртөө байгуулснаа тоочсон байдаг. Хүний түүхэнд тохиож байгаагүй асар уудам газар нутгийг нэгэн захиргаанд оруулсан монголчууд нэгдсэн удирдлагыг хангахын тулд мэдээлэл асар хурдтай тархан, гэдрэг холбоогоор эргэн ирж байхын ач холбогдлыг ойлгосон төдийгүй үүнийг анх удаа хэрэгжүүлжээ. 1996 онд Вашингтон пост сонин Чингис хааны нэрийг мянганы хүнээр нэр дэвшүүлэхдээ чухам энэ морин өртөөний шуурхай мэдээлэл дамжуулалтыг орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэж нэрлэсэн байдаг. Чингисийнхний аян дайны амжилтын нэг эх сурвалж нь чухам энэ шуурхай мэдээлэл дамжуулалтанд байлаа. Мэдээлэл дамжуулалтын ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэх технологийг тэр үеийн ертөнц ойлгодоггүй, мэддэггүи, байсан юм. Орчин үеийн ертөнцийн хөгжил дэвшлийн суурь ойлголт нь өдгөө чухам энэ мэдээллийн технологид байгаа билээ.

3. Нийгмийн хамгааллын сан

Өгөөдэй хаан өөрийн бүтээсэн сайн үйлсдээ өнчин ядуусыг тэтгэх төрийн сан байгуулснаа дурдсан байдаг. Тэрээр ийм сан байгуулснаар нийгмийн үгүйрсэн, дордсон хэсгийнхэнд адуу мал тасалж өгөн дахин хөл дээрээ босоход нь төрөөс харж үздэг системийг анх буй болгосон юм. Түүнээс даруй 500 жилийн хожим пруссчүүд, тодорхой хэлбэл Бисмарк анх нийгмийн ядуу хэсгийг тэтгэх төрийн санг байгуулсан байдаг. Хэдийгээр үүнийг өдгөө үр хүүхдээ харж үзэх патриархал үзэл санаанаас үүссэн гэж үздэг авч, юутай ч нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах төрийн сангүй нэгээхэн ч улс орон үгүй. Энэ арга хэмжээ нь нийгмийн хуваарилалтыг илүү шудрага болгоход бага ч гэсэн тус болдог, нийгмийн тодорхой хэсэгт дахин боломж гаргаж өгдөг, төрөөс зохицуулан нийгмийн ядарч зүдэрч яваа хэсгээ чигт нь хаячихалгүй татаж авдаг олон ач холбогдолтой юм. Нийгмийн хамгааллын санг цэвэр эдийн засгийн үр ашиг талаас нь ихэд шүүмжилдэг боловч нийгмийн доторх баян ядуугийн ялгааны хэт ялгарлыг ядахнаа бүдэгрүүлж нийгэм өөрөө тогтвортой байдлаа хадгалах нөхцлийг бүрдүүлэлцдэг гэдэг дээр барагсанал нийлдэг. Юутай ч нийгмийн хамгааллын систем нь орчин үеийн ертөнцийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг мөнөөсөө мөн билээ.
4.Шашны хүлцэл

Түүхэнд хамгийн цуутай аялагчдын нэг Марко Поло Хятадад 17 жил болоод нутаг буцжээ. Очсон газрынх нь Хархорум хэмээх хотод шашин болгон өөрийн сүм хийдтэйгээр зэрэгцэн оршоод заримдаа ертөнцийн мөн чанарын тухай ном хаялцдаг тухай яриадахсан чинь худалч нэр хүртэв. Түүний юу ч ярьсанд үнэмшихэд бэлэн байсан авч 500 жил үхэх сэхэхээ үзэн алалцсан загалмайтнууд ба лал нар зэрэгцэн суугаад үгээр маргалаа гэдэг тэр үед хэн ч үнэмших аргагүй зүйл байлаа. Ярьсныг нь үнэмшихгүй элэг доог хийгээд байдаг хүрээлэлд байсан өвгөн Марко Поло “би үзсэн юмныхаа талыг ч яриагүй шүү” гээд амьсгал хураасан гэдэг. Үнэндээ Марко Пологоос нэлээд олон жилийн өмнө Хархорумд очсон Вилъям дэ Рүбрүк гэлэн Лал, Будда, Христос, Бумбын шашнынхан зэрэгцэн суугаад хорвоогийн мөн чанар, гарал үүслийн тухай ном хаялцахыг өөрийн нүдээр үзжээ. Ном хаялцааныг их хаан Мөнх зохион байгуулсан аж. Хүн төрөлхтний иргэншсэн шашин болгон бусдыг үл зөвшөөрсөн үл хүлцэл агуулдаг байлаа. Ялангуяа гарвал нэпгэй ах дүү шашнууд илүүтэй биенээ үзэн ядна. Буддизм, хиндуизм хоёр, лал, христос хоёр, күнз, бумба хоёр хоорондоо илүүтэй маргаантай аж. Харин Төв Азийн нүүдэлчид угаасаа бүх шашныг зэрэгцэн амгалан оршихыг хачирхдаггүйгээр барахгүй угаасаа ийм байх ёстой гэсэн үзэлтэй байлаа. Шар тэнгисээс Хар тэнгисийн хооронд хүн болгон даган мөрдөж байх ёстой Их засаг хуулинд “Аливаа шашин суртахууныг хүндэтгэмүй. Гэвч ямар нэг шашин ч онц эрхийг эдэлж үл болно” гэрэн заалт орсон байжээ: Үүнээс 500 жилийн дараа АНУ-ын Үндсэн хуульд анх удаа энэ санаа тусан хуульчлагдсан байдаг. Шашны чөлөөт байдлыг дэмжихийн зэрэгцээ төрөөс аль нэг шашныг нь илүүтэйд үзэхгүй гэсэн энэ санаанд аугаа их философи агуулагдаж байгаа юм.

5. Цэргийн зохион байгуулалт

Галт зэвсэг буй болохоос өмнөх цэргийн зохион байгуулалт, менежментийн хамгийн шилдэг бүтэцийг Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Аравтын систем гэгддэг энэ зохион байгуулалт нь ган төмөр мэт сахилга батыг буй болгодгоос гадна хариуцлагын маш үр дүнтэй тогтоц юм. Арван цэргийг аравтын дарга толгойгоороо хариуцна, аравтад багтаж буй цэргүүд биенийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ. Арван аравтыгзуут, арван зуут мянгат, арван мянгат түмт болон зохион байгуулагдах ба армийг командлагч эцсийн бүлэгт хэдхэн түмтийн даргаар дамжуулан бүх хүчнийг шуурхай шалмаг, үр дүнтэй удирдаж болно. Аравтууд болон зуутууд хөнгөн морин цэрэг, хүнд морин цэрэг, толгой сэргийлэх гэх мэтээр үүрэг функцээрээ ялгагдах учир тухайн нэгжийн гүйцэтгэх ёстой үүрэг эхнээсээ тов тодорхой. Цэргийн энэхүү аравтын систем чухам Чингис хааны үед хамгийн төгөлдөр хэлбэрээ олсон гэж үздэг. Хэдэн зуун мянган цэргийг аян дайны үед түргэн шуурхай хооллох, хувцаслах менежмент энэхүү системээсээ өөрөөс нь урган гарчээ. Гал тогооны анги гол усны дэргэд түрүүлж очоод асар их түүдэг үүсгэн дотор нь жижиг чулуунууд үйжхалаана. Ирсэн цэргүүд байнга авч явдаг аяган дотроо ус дүүргээд борцор үйгээд халуун чулуу дотор нь хийн хоолоо болгож, яаралтай үед мориноосоо буулгүй өл залгаад авна. Иймэрхүү ухаалаг менежмент олон байж алхам тутамд хэрэглэгддэг байжээ. Үүрэг функц, шаталсан хэлбэр, сахилга бат зэргийн хувьд энэ систем нь гагцхүү цэрэг даины төдийгүй ерөөс нийгэм эдийн засгийн бусад хэлбэрт хэрэглэгдэх болсон шалгарсан менежмент юм.

6. Универсаль түүх бичлэг

Түүх бичлэгт эргэлт хийж универсаль цадиг болсон анхны бүтээлийг Персийн их эрдэмтэн Рашид ад Динийн Судрын чуулга гэж үздэг. Үүнээс өмнө түүх бичлэг нь нэг талаас маш олон газар орон зайгхамарсан, нөгөөталаас зөвхөн хроник шинжтэй байжээ. Харин Судрын чуулга бол тухайн үедээ хүн төрөлхтөн мэдэж байсан бүхий л газар оронг хамарснаас гадна нэг нэгнээсээ урган гарсан үйл явдлуудыг хооронд нь холбон тайлбарласан бүтээл байлаа. Энэ шилээвэр бүтээлийг Монголын хаад захиалж хийлгэсэн юм. Үүнээс гадна бичсэн эзэн нь тодроогүй Монголын нууц товчоо, Жүвэйнийн Дэлхийг байлдан дагуулагчид зэрэг бүтээлүүд нь мөн л түүх бичлэгийн универсаль шинжийг агуулсан байдаг. Үүнээс хойш өрнө, дорно аль алинд нь түүх бичлэгт өмнөхөөс тэс өөрөөр хандах болжээ.

7. Амьтны стиль

Дүрслэх урлагт “амьтны стиль” гэсэн тусгай чиглэл, сургууль, арга барил бий. Чоно, гөрөөс, буга, морь болоод үлгэр домгийн амьтдыг урлагийн нүдээр харвал хачин гоё, уран сэтгэмжтэй болгон зурж, барьдаг энэхүү гайхамшигт санааг анх Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Дүрслэх урлагт орж ирсэн нэн эртний урсгалын нэгийн хувьд амьтны стиль нь дэлхийн урлагийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Орчин үеийн модерн урлагт амжилттай ашиглаж болох уран гоё амьтны дүрс хиргисүүр булшнаас эхлээд буган хөшөөгөөр дамжин одоо үед ч ардын гар урлаачдын бүтээл, айлын авдар саван дээр байсаар байгаа билээ.

8.Адууны соёл

Одоогоос 8-10 мянган жилийн өмнө Төв Азийн нүүдэлчид тарпан хэмээх зэрлэг адууг гэршүүлжээ. Ингэхээр морь бол хүний иргэншлийн бүх түүхтэй хамт урагшилсан байна. Эртний Перс, Герегт морь ховор зүйлийн нэг байсан бол Төв Азийн нүүдэлчдийн хувьд хүн болгонд хэд хэд ноогдохуйц олон тоотой байжээ. Хятадууд Мин династийг хүртэл монгол морь хэрэглэдэг байсан ба ихэд хожим араб угсааны өндөр морь хэрэглэдэг болсон аж. Нүүдэлчдийн жижиг морь нь хагас зэрлэг, өвс тэжээлээ өөрөө олж идэх чадвартай, байгалийн эрс тэс нөхцйпд гайхалтай тэсвэртэй учраас хэдэн мянган жилийн турш сайн нөхөр нь болж байсан юм. Нүүдэлчдэд чухам адуунаас улбаалан буй болсон бүхэл бүтэн соёл бий. Хожим бүхий л хүн төрлөхтөн дуртайяа өөриймшүүлэн авч хэрэглэсэн дөрөө, өмд бол адууны соёлоос улбаалан буй болсон нүүдэлчдийн бүтээл юм. Дөрөөнөөсөө хоёр шургааг чирэн, түүнээ хооронд нь холбосон морин чарга бол алс газар аялан явахад асар хялбар дөт зүйл болой. Адууг зөвхөн уналганд хэрэглээд зогсохгүй аж ахуйд ашиглана. Гүүний сүүг исгэн айраг хэмээх бага зэргийн алкохолтой ундаа гарган авсан нь оригналь хүнс байлаа.

9. Нефть

АНУ-ын Сансар судлалын музейд орчин үеийн хөдөлгүүрт технологийн амин сүнс болсон газрын тосыг хүний хэрэгцээнд анх ашиглагчид нь монголчууд хэмээн бичсэн нь бий. XIX зууны эцсээр Рокфеллер газрын тос олзворлон керосин хийхээс өмнө энэхүү өдгөө хар алт гэх болсон баялгийг хүн төрөлхтөн хэрэглэж мэддэггүй байв. Амархан шатах увьдастай энэ олдворыг монголчууд анх дайн байлдаанд хэрэглэх болжээ. Хэрэм хана давуулан шидэж түймэр тавих ёстой зүйлээ газрын тосоор норговол хялбар шатахаас гадна удаан асах аж. Б.Баабар

Соичиро Хонда


Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Өнөөдөр хорвоогийн хамгийн баян хүн гэгдэж байгаа хүн өмнө нь сохор зоос ч үгүй нэгэн байсан байх нь цөөнгүй. Манай сонин “Тэрбумтан” цувралаар дэлхийн баячуудын хэрхэн эд хөрөнгө хуримтлуулсан үүх түүхийг уншигч та бүхэнд толилуулж байгаа билээ.“Олон хүмүүс амжилтын тухай мөрөөддөг. Харин би, алдаж, алдаагаа засч, өөрийгөө шүүмжилсний эцэст л амжилт ирдэг гэдэгт итгэдэг. Амжилт гэдэг бол зөвхөн нэг хувь нь таны хөдөлмөр, харин үлдсэн 99 хувь нь ялагдал байдаг юм”. Соичиро Хонда. Хүндэт докторын зэрэг гардан авах үедээ Мичиганы Их сургуульд хэлсэн үгнээс. Хүүхэд байхдаа Хонда том болоод машинтай болохыг мөрөөддөг байж. Харин хожим нь тэрбээр авто машин, мотоциклийн үйлдвэрлэлд эргэлт гаргасан дэлхийн нөлөө бүхий бизнесмен болно гэж зүүдэлсэн ч үгүй. Хонда их бизнес, олон улсын худалдааны талаар ямар ч мэдлэггүй. Зөвхөн наймдугаар ангийн боловсролтой, техникийн талаар ямар ч ойлголтгүй байсан хэдий ч маш том амжилтад хүрч чадсан юм. Хэцүү асуудлыг шийдэхдээ тэрбээр амар хялбар арга замыг хайж олох дуртай байв. Энэ чанар нь ч түүнийг дэлхийн агуу шинэчлэгчдийн эгнээнд оруулсан гэдэг. 1980-аад оны эхэн үе гэхэд Хонда нь Японы гурван том машин үйлдвэрлэгчдийн нэг байсан бол 1980-иад оны сүүлч үе гэхэд дэлхийн гурван тэргүүлэгч машин үйлдвэрлэгчийн нэг болж чадсан. Соичиро Хонда 1906 онд Хамаматчу мужийн маш ядуу гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх үгээгүй ядуу байсан бөгөөд таван хүүхэд нь багадаа өлсгөлөнгөөр нас барсан гэнэ. Соичиро Хондад харин хүн болох аз таарчээ. Тэрбээр сурах дургүй байсан бөгөөд юм бүхнийг өөрөө туршиж үзэх дуртай байсан гэдэг. Тэрбээр багадаа анх машин харснаа хэзээ ч мартдаггүй. Хожим нь тэрбээр намтартаа “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон байсан. Жоохон байсан ч чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машиныг хийх болно гэж бодсон байх” гэж бичжээ. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов. Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Улмаар 1950-иад оны эхээр компани байгуулж, асар өндөр өрсөлдөөнтэй мотоциклийн зах зээлд нэвтэрлээ. Дараачийн таван жилийн дотор тэрбээр 250 өрсөлдөгч компаниа амжилттай дампууруулжээ. Түүний анхны мотоцикль “Dream” нь Соичиро Хондагийн багын мөрөөдлийн биелэл болов. Дараагаар нь 1955 онд “Super club” загвараа гаргаж хоёр жилийн дараа Америкийн зах зээлд энэ мотоциклио нийлүүлэх болов. Тэрбээр таван сая ам. доллар зарцуулан “Шилдэг хүмүүс Хонда унадаг” гэсэн сурталчилгааг цацаж эхлэв. Ингээд 1963 он гэхэд “Хонда” мотоцикль “Харли Дэвидсоныг” ардаа орхиж бизнес давхаргын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсон байв. Харин Соичиро Хонда мотоциклийн салбараасаа гурван тэрбум ам.долларын орлого олж байлаа. Түүний өвөрмөц дизайн, маркетингийн шийдэл нь мотоциклийг зөвхөн “хар савхин хувцастай хүмүүсийн” унаа биш харин “дундаж орлоготой хүмүүсийн хэрэглээ” болгож өгсөн юм. Мотоциклийн үйлдвэрт байр сууриа бат олсон Хонда машины зах зээлийг эзлэхээр шийдэж уралдааны машин дээр анхаарлаа хандуулав. Анхны уралдааны машинаа тэрбээр 1962 онд танилцууллаа. Японы Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яам, Японд дахиад нэг машин үйлдвэрлэгч компани хэрэггүй гэж хэлж байсан ч Хонда үүнийг үл тоомсорлов. Асар хатуу өрсөлдөөнтэй машины зах зээлд Хонда хөл дээрээ бат зогсож чадсан төдийгүй замдаа тааралдсан ч хэнбугайг ч устгаж чадсан.
Ууртай босс
Хонда 1938 онд поршнийн цагариг зохион бүтээж нэрд гарав. Улмаар тэрбээр эдгээр цагаригуудыг Токио дахь “Toyoto” компанид нийлүүлэх боллоо. Дайны үеэр ч тэрбээр энэ ажлаа хийж байсан бөгөөд харин үйлдвэр нь бөмбөгдөлтөнд өртсөний дараагаар бизнес нь зогсов. 1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийлээ. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм. Ер нь Соичиро Хонда энэ маягийн энгийн хэрнээ тансаг шийдвэр гаргадаг өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Дараагаар нь тэрбээр найз нөхдийнхөө хүсэлтээр дугуйнд нь хөдөлгүүр тавьж өгөв. Сүүлдээ хүмүүс захиалга их өгөх болсон тул гүйлгээ ухаантай Хонда ийм бизнес маш амжилттай байж болох юм гэж шийдэж 1948 онд “Хонда мотор” компаниа байгуулж хөдөлгүүртэй дугуй хийх болов. “Хонда” компани 1961 он гэхэд сард 100 мянган мотоцикль үйлдвэрлэж, 1968 он гэхэд АНУ-д сая гаруй тооны мотоцикль борлуулж байлаа. Улмаар 1980-иад оны дунд үеэр Хонда дэлхийн мотоциклийн зах зээлийн 60 хувийг гартаа атгаж, харин 1990-иэд оны эхээр жилд гурван сая мотоцикль үйлдвэрлэж байв. Тэрбээр 1970-аад оны эхээр машины зах зээлд орж ирсэн бөгөөд мотоциклийн зах зээлийг байлдаы эзэлсэн шигээ шинэ техникийн шийдлээрээ бүхнийг байлдан дагуулж чадлаа. Гэсэн ч Японы машины үйлдвэрлэгчид түүнийг өргөмөл хүүхэд мэт гадуурхаж байв. Японд нефтийн хямрал болж 1974 онд машин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгаж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Харин Хонда л тэдэнтэй нэгдээгүй бөгөөд харин ч эсрэгээр нь үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж, үнээ хямдрууллаа. Үнийн уян хатан бодлогын тухай хэзээ ч сонсож байгаагүй Хонда амжилтад хүрэв. “Nissan”, “Toyoto”-гийн үйлдвэрлэл 40 хувиар унаж байхад түүний компанийн худалдааны эргэлт 76 хувиар огцом нэмэгдэв. Ингээд 1987 онд “Hnnda” дэлхийн хамгийн хурдацтай өсч байгаа компанид тооцогдох боллоо. Соичиро Хонда түргэн зантай босс байсан гэдэг. Түүнийг үйлдвэрийн цехэд орж ирэхэд ажилчид нь маш их айдаг байсан бөгөөд ямар нэгэн алдаа гаргасны төлөө захирал нь боолтны түлхүүр ч шидэхээс буцдаггүй байсан аж. Ажил хэргээ ч тэрбээр ширээний ард суугаад биш харин сакэ шимэнгээ шийдэх дуртай байж. Нэгэн удаа тэрбээр Европын нэгэн компанийн төлөөлөгчтэй гэрээ хийж байжээ. Хэтэрхий их сакэгээр дайлуулсан зочин нь согтож 00-д хиймэл шүдээ унагачихаж. Гэтэл Соичиро Хонда огтхон ч эргэлзэлгүйгээр 00-руу гараа хийн шүдийг авч угаалгын өрөөнд ороод хэдэн хормын дараа инээд алдан, нөгөө хиймэл шүдийг амандаа хийсэн гарч ирж гэнэ. Энэ алхам гадаадын төлөөлөгчийг дор нь илбэдэж, бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан хэлэлцээнд дор нь гарын үсэг зурсан гэдэг.

... ийм л юм болсон байна даа..

Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ огцом өссөн нь байгалийн баялаг ихтэй монголчуудын хувьд аз гийсэн хэрэг байв. Ялангуяа зэсийн үнийн халуурал 2006 оны зургадугаар сард дээд цэгтээ хүрч, тонн нь 9000 ам.доллар хүрэн алдсан. Манайхны "саалийн ганц үнээ" гэж нэрлэх дуртай уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг орлого огцом нэмэгдэж, энэ хэрээр төрийн хэтэвч ч чамгүй зузаарлаа. Монгол Улсын нийт төсөв түүхэндээ анх удаа триллион давж, энэ онд л гэхэд төсвөөс 400 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ үнийн өсөлтөөс бий болсон энэхүү гэнэтийн орлого үйлдвэрлэлийн, эсвэл бизнесийн ашиг биш.


Ашигт малтмалын үнэ гэнэт өссөн шигээ гэнэт буурна гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид үнийн энэ өсөлт хөгжлийн алтан үе ирснийг зарлалаа хэмээн байнга ярьж, бичиж байна. Гэтэл эрх баригчид гэнэт олдсон боломжийг чулуу болгож чадахгүй байгааг дэндүү унхиагүй гэхээс өөр аргагүи. УИХ Засгийн газар уул уурхайн салбарын талаархи бодлогоо олон жилээр харж, Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой, Нарийн сухайт, Асгат зэрэг томоохон ордыг одоо болтол ашиглаж чадахгүй байгаа нь хөгжилд ташуур биш чөдөр болж байна. Яарвал даарна гэдэг үг бий.
Гэхдээ үнийн өсөлтийн алтан үеийг алдвал, хөгжил рүү яарахгүй бол харин даарч мэдэхээр боллоо.УИХ ажлаа хийж чадахгүй хямарч, Засгийн газар огцрох чимээтэй дэнжигнэж, улстөрчид хоосон популизмаар өдөр хоногоо аргацааж байх зуур дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч эхэллээ. Монгол Улс зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох, Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах тухай яриа мөрөөдөл чигээрээ үлдэж ч мэдэхээр байна. 2007 он гарсаар зэсийн үнэ найман хувиар буурчээ.
Шинэ оны эхний өдөр тн зэсийн үнэ 6200 ам.доллар байсан бол өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 5500 ам.доллар болж буураад байна.Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлахдаа дэлхийн зах зээл дээрх тн зэсийн үнийг дунджаар 6000 ам.доллар байхаар тооцсон. Гэтэл өнөөдөр тн зэсийн үнэ 5500 ам.доллар руу уначихлаа. Мэргэжилтнүүдийн өгүүлж буйгаас үзвэл, зэсийн үнэ цаашид ч унах төлөвтэй байгаа юм байна. Аливаа ашигт малтмалын үнийн уналт 15 хувьд хүрвэл дахин өсөх магадлал алдагддаг эдийн засгийн бичигдээгүй хууль бий.
Зэсийн үнийн энэхүү уналт 15 хувиас давбал уул уурхайн салбар төдийгүй улсын төсөвт хүндрэл учирч таарна.Ер нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 20 жилийн давтамжтай өсч, буурч байдаг ажээ. Хамгийн сүүлийн 20 жилийн мөчлөг 1998 оноос эхэлсэн.Өөрөөр хэлбэл, 1998 оноос хойш зэсийн үнэ тасралтгүй өсч ирсэн. Энэ нь үнийн алтан үеийн тэн хагасыг ард үдсэн гэсэн үг. Үлдэж байгаа 10 жилд зэсийн үнэ огцом есөхгүй, харин ч тогтмол буурах хандлагатай байгааг мэргэжилтэн хэлэв.
Зэсийн үнийн бууралт төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргалаас тодруулахад,"Энэ талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Зэсийн үнэ буурч байгаа нь үнэн. Өнөөдрийн байдлаар тн зэсийн үнэ 5500 ам.доллар байна. Улсын төсвийг батлахдаа тн зэсийн үнийг 6000 ам.доллар байхаар тооцсон. Үнэ буурч байгаа ч эргээд өсөх магадлалтай. Бид байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрэв зэсийн үнэ энэ янзаараа тогтмол буурвал холбогдох тооцоо судалгааг гаргана. Ирэх сараас нааш урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй" гэсэн хариулт өглөө.
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээс үзвэл, төсөвт одоогоор ямар нэг хүндрэл гараагүй ч үнэ бууралт цаашид үргэлжилбэл асуудал үүсч мэдэхээр байгаа аж.Юутай ч 1997 онд тн нь 1800 орчим ам.доллар байсан зэсийн үнэ өнгөрсөн жилүүдэд 9000 ам.доллар хүртлээ өслөө. Харин одоо бууж байна. Өнгөрсөн дөрөв хоногт 400 ам.доллараар буусан нь огцом уналт.
УИХ-аас баталсан Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын хуулийн үйлчлэл тн зэсийн үнэ 3800 ам.доллар болоход автоматаар зогсох ёстой. Хэрэв зэсийн үнийн уналт 3800 ам.доллар хүрвэл Монгол Улсын хөгжлийн санд орох мөнгө байхгүй гэсэн үг. Тус сан мөнгөгүй болчихвол хүүхэд бүрт өгч буй 10 мянган төгрөгийн тэтгэмж бас л зогсох аюултай. Тиим болохоор эрх баригчид тулга тойрсон хэрүүлээ больж улс орныхоо эдийн засаг, хөгжлийн төлөө толгойгоо ажиллуулах цаг болжээ. Үнийн, бас хөгжлийн алтан үе, боломж гэнэт олдсон шигээ гэнэт алдагддагийг мартмааргүй байна.